ВИДЕО: ОХУ-д болсон циркийн тоглолтод дугуй унаж оролцсон жүжигчин өндрөөс унаж амиа алджээ

ВИДЕО: ОХУ-д болсон циркийн тоглолтод дугуй унаж оролцсон жүжигчин өндрөөс унаж амиа алджээ

Оросын Ростов-на-Дону хотод энэ сарын 16 /2024.07.16/-ны өдөр болсон циркийн үзүүлбэрийн үеэр нэгэн жүжигчин 4 метрийн өндрөөс асфальтан гадаргуу дээр унаж, дараа нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, циркийн жүжигчин 4 метр гаруй өндөрт байрлах хоёр цамхагийн хооронд татсан троссоор жолооны хүрдгүй дугуй унаж явсан бөгөөд тоглолтын үеэр тэнцвэрээ алдаж унасан байна. Тус хэргийг шалгаж буй мөрдөгчид "хөдөлмөр хамгааллын шаардлагыг зөрчсөний улмаас хүний ​​амь нас хохирсон хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: Varlamov news