“CrowdStrike” компанитай холбоотой доголдолд 8.5 сая төхөөрөмж өртсөн гэж “Microsoft” компани мэдэгджээ

“CrowdStrike” компанитай холбоотой доголдолд 8.5 сая төхөөрөмж өртсөн гэж “Microsoft” компани мэдэгджээ

Кибер аюулгүй байдлын “CrowdStrike” компанийн программ хангамжийн шинэчлэлттэй холбоотой технологийн саатал нь “Microsoft”-ын 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлсөн гэж “Microsoft” компани мэдэгджээ.

“Бид одоогоор “CrowdStrike”-ийн шинэчлэлт нь “Windows” үйлдлийн систем бүхий 8.5 сая төхөөрөмжид нөлөөлсөн гэж тооцоолж байна. Энэ нь “Windows”-тэй бүх төхөөрөмжийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна” уг мэдэгдэлд дурдсан байна. Кибер аюулгүй байдлын салбарынхаа хамгийн том операторуудын нэг болох “CrowdStrike” программ хангамжийн шинэчлэлт нь системүүдэд асуудал үүсгэж, улмаар нислэгүүдийг зогсоож, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг  нэвтрүүлэлтээ зогсооход хүргэж, үйлчлүүлэгчид эрүүл мэнд, банкны үйлчилгээ авах боломжгүй болсон юм.

“Уг технологийн сааталд өртсөн төхөөрөмжүүдийн тоог нийт төхөөрөмжийнхтэй харьцуулахад  бага байсан хэдий ч эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь олон чухал үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд “CrowdStrike”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэдгийг харуулж байна” гэж “Microsoft” мэдэгджээ.

Нисэх буудлууд, агаарын тээврийн компаниуд мэдээллийн технологийн сааталд өртсөний улмаас олон мянган нислэг цуцлагдаж, зорчигчид нисэх буудлууд дээр гацсан бөгөөд агаарын тээврийн салбар бямба гаргаас хэвийн байдалдаа орж эхэлсэн юм. Хамгийн их хохирол амссан агаарын тээврийн компаниудын нэг болох “Delta Air Lines”-ын мэдэгдсэнээр, бямба гаргийн өглөөний 10:00 цагийн байдлаар 600 гаруй нислэг цуцлагдсан байна. Түүнчлэн цаашид нислэг цуцлагдах төлөвтэй байгааг тус компани анхааруулжээ.