Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Батт хотод зохион байгуулагдсан Олон улсын математикийн 65 дугаар олимпиадын дүн гарлаа. 

Тус олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасныг Монголын Математикийн Олимпиадын Хорооноос мэдээлэв. Ингэснээр Монголын баг 142 оноогоор 16 дугаар байранд орлоо. 

Багийн бүрэлдэхүүнд: 

  • Дэлгэрдалай Энэрэлт /Сант сургуулийэ 12г анги/
  • Тамир Билгүүнгэрэлт /Эрхэт-Эрдэм сургуулийн 10а анги/
  • Одонбаатар Тэнгис /11-р сургуулийн 12в анги/
  • Баяр Бэлгүтэй /11-р сургуулийн 11в анги/
  • Сонор Манлай /Сант сургуулийн 10в анги/
  • Хавалболот Нурсолтан /11-р сургуулийн 12б анги/ нар багтсан билээ. 

Багийн ахлагч Б.Батбаясгалан, дэд ахлагч У.Батзориг нар ажилласан байна. Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад амжилттай оролцсон багийнханд баяр хүргэж, амжилт хүсье.