Ирэх долоо хоногт нутгийн зүүн болон хойд хэсгээр сэрүүснэ

Ирэх долоо хоногт нутгийн зүүн болон хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 23-24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

54 минутын өмнө