Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан аажлын хэсэгт АТГ-ын 21 мөрдөгч ажиллаж, 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас одоогийн байдлаар 14 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай, 11 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус Нийслэлийн прокурорын газрын прокурорын хяналтанд шилжүүлээд байна.
