Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.07.19/ хоёр дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд түр завсарлаад байна.
Энэ талаар Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа, "Гайгүй байх аа л гэж бодож байна. Шүүх нь биднийг бодоход хууль дүрмээ сайн судалж мэддэг л баймаар юм. Гол нь охиныг маань зөв шүүгээд өгөөч л гэж бодож байна даа. Холоос харахад сэтгэл санаа үймрээд хэцүү байгаа учраас ядаж хажууд нь байя гэж бодоод өчигдөр орой хөдөөнөөс ирсэн. Миний охин өөрийн сонгосон мэргэжилтэй, мэргэжилдээ үнэнч учраас итгээд хүлээж л байя даа. Охин минь даваад гараад ирэх байх" гэлээ.