Маргааш буюу долдугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Мөн Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20...+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +30...+35 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.
Харин Улаанбаатар орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, +28...+30 градус дулаан байна.