Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.07.19/ найман цаг үргэлжилж, өнөөдөр 09:00 цагт үргэлжлэхээр болсон.
Н.Өнөрцэцэг нь олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн болон төрийн нууцад халдсан гэх гурван үндэслэлээр шалгагдаж буй. Тэрбээр уг гурван хэрэгт гурван өөр өмгөөлөгчтэй байсан хэдий ч өнөөдрийн хуралдаанд нэг өмгөөлөгч нь ирж оролцох боломжтой байсан юм. Иймээс Н.Өнөрцэцэг шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхийн байгууллагынханд тавьсан хэдий ч хүсэлтийг хүлээж аваагүй байна. Ингэснээр өчигдрийн шүүх хуралд ямар ч өмгөөлөгчгүйгээр оролцжээ. Улмаар өнөөдөр 09:00 цагт шүүх хурал үргэлжилнэ.