Монгол Улсад нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулиар зохицуулдаг.
Тус хуулийн 4 дүгээр зүйлд, "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэдэгт Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26, Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29, Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8, Шинэ жил: 1 дүгээр сарын 1, Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мөн "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4.1.1-д "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15" гэж заажээ. Хуулийн энэхүү заалтад 2022 оны өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр Үндэсний их баяр наадмаар нийт зургаан өдөр нийтээр амардаг болсон ба энэ жилийн хувьд ирэх Мягмар гараг /2024.07.16/-т бүх нийтийн амралт дуусаж, ажил цуглах бололтой.