ХӨТӨЛБӨР: Өнөөдөр түрүүлж айрагдсан морьдын шагналыг гардуулж, 20:30 цагт бөхийн барилдааны есийн даваа эхэлнэ

ХӨТӨЛБӨР: Өнөөдөр түрүүлж айрагдсан морьдын шагналыг гардуулж, 20:30 цагт бөхийн барилдааны есийн даваа эхэлнэ

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2024.07.12/-ийн хөтөлбөрийг танилцуулж байна. 

Өнөөдөр 16:00 цагт хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхлэх бол, 17:00 цагт түрүүлж айрагдсан морьдын түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах ёслол болно. Харин 19:00 цагт хүчит бөхийн барилдааны наймын даваа эхлэх бол 20:30 цагт есийн даваа эхэлж, 21:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.