Булган аймгийн С.Гал-Эрдэнийн нандин хонгор түрүүлж, Архангайн У.Тодбаярын хээр азарга аман хүзүүдлээ

Булган аймгийн С.Гал-Эрдэнийн нандин хонгор түрүүлж, Архангайн У.Тодбаярын хээр азарга аман хүзүүдлээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 192 сүргийн манлай азарга бүртгүүлж, 134 нь гараа руу хөдөлсөн.

Азарга барианы зурхайд ирэхэд Булган аймгийн харьяат С.Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд,  Архангай аймгийн У.Тодбаярын хурдан хээр азарга Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн харьяат Д.Отгонлхагвын хурдан хүрэн азарга, Айргийн дөрөвт, Булган аймаг Х.Аминхишигийн хүрэн халзан азарга хурдаллаа.