ФОТО: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа

ФОТО: Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр /2024.07.11/ албан ёсоор эхэлж, Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд заллаа. 

ВИДЕО: 

Сонирхуулахад, Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн гэж заажээ. Мөн Төрийн бэлэг тэмдгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна. 9 дүгээр зүйлийн 2-т Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” гэж заажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11

Төв цэнгэлдэх хүрээлэн. 2024.07.11