LIVE: Төв цэнгэлдэх хүрээлэнд халх сурын харваа үргэлжилж 600 орчим харваач цэц мэргэнээ сорьж байна

LIVE: Төв цэнгэлдэх хүрээлэнд халх сурын харваа үргэлжилж 600 орчим харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр /2024.07.10/ эхэллээ. 

Өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт болж өнгөрсөн бол Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг болж байгаа юм. Энэ жилийн сурын харваанд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 600 орчим харваач оролцож байгаа бөгөөд харваачдад чансааны шалгуур тавиагүйгээрээ онцлогтой байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс бид сурын харвааг шууд дамжуулан хүргэлээ. 

ВИДЕО: