ШУУРХАЙ: “УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөрийн бүрэн эрхийг сунгасанд тооцсугай” гэсэн тогтоолыг батлуулж, түүнийг АН-ын даргаар нь үлдээжээ

ШУУРХАЙ: “УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөрийн бүрэн эрхийг сунгасанд тооцсугай” гэсэн тогтоолыг батлуулж, түүнийг АН-ын даргаар нь үлдээжээ

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны цахим хурал өнөөдөр /2024.07.07/ болсон. Тэгвэл тус хурлын төгсгөлд нэгэн хачирхалтай тогтоолыг гэнэт уншиж танилцуулаад, гишүүдийн 85 хувь нь дэмжлээ гэсэн байна.

Тодруулбал,  АН-ын Үндсэн дүрмийн хорооноос “өмнөх суудлаа ахиулсан тул Л.Гантөмөрийг огцорсон тооцох нь үндэслэлгүй гэж үзсүгэй” гэсэн мэдээллийг хүргэж, улмаар АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлттэй холбогдуулж, “УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөрийн бүрэн эрхийг сунгасан тооцсугай” гэсэн тогтоолыг уншиж танилцуулаад, үүнийг ҮБХ-ны гишүүдийн 85 хувь нь дэмжлээ" гэж мэдэгдээд хурлаа хаасан байна. Гэтэл АН-ын үндсэн дүрэмд "Засгийн газраа байгуулах хэмжээнд УИХ-д олонхын суудал аваагүй бол АН-ын даргыг ялагдсанд тооцож шууд огцруулдаг байна. Учир нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН 68 суудал, АН 42 суудал авч Ардчилсан нам ялагдал хүлээгээд байгаа юм.