ШУУРХАЙ: “МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсугай” гэсэн тогтоолыг АН-ын ҮБХ-ны гишүүдийн 92 хувь нь дэмжлээ

ШУУРХАЙ: “МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсугай” гэсэн тогтоолыг АН-ын ҮБХ-ны гишүүдийн 92 хувь нь дэмжлээ

Өнөөдөр /2024.07.07/ 18:00 цагт зарлагдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны цахим хурал 57 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд “хамтарсан Засгийн газарт орох эсэх” асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралд нийт 28 хүн саналаа хэлсэн байна.

Хурлын төгсгөлд АН-ын дарга Л.Гантөмөр, “Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлагын гэрээ хийх ёстой. Намтайгаа эргэх холбоог бодиттой болгож, хамаатан саднаа ажилд томилохыг хязгаарлаж, намын бодлогын зөвлөлийн гишүүдийг дэргэд нь ажиллуулна. Санал хураалтын дүн эерэг гарна гэдэгт итгэж байна” гэжээ. Ингээд “МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсугай” гэсэн тогтоолыг АН-ын ҮБХ-ны гишүүдийн 92 хувь нь дэмжиж баталсан байна.