ШУУРХАЙ: "Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилж эхэллээ

2024-07-05 10:40

ШУУРХАЙ: "Ногоон автобус"-ны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 29-ны өдөр товлогдлоо

"Ногоон автобусны" гэх тодотголтой "Тэнүүн огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.07.05/ 09: 00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилж эхэлсэн. Тэгвэл шүүх эдгээр 24 хүн холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 29 /2024.07.29/-ний өдрийн 10.00 цагт товлогдлоо. 

2024-07-05 09:57

ШУУРХАЙ: "Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилж эхэллээ

“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.07.04/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар болон БНСУ-ын хоёр иргэн, "Тэнүүн огоо" ХХК-ийн зарим төлөөлөл гээд нийт 24 хүн оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2024.07.05/  дээрх 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 09:00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилж эхэллээ.