Украйны дайны улмаас ОХУ-ын жүдогийн тамирчид энэ жилийн олимпийн наадмыг өнжихөөр болжээ

Украйны дайны улмаас ОХУ-ын жүдогийн тамирчид энэ жилийн олимпийн наадмыг өнжихөөр болжээ

Энэ жил ОХУ олимпын наадамд жудогийн төрлөөр бүтэн багаар оролцох хүсэлтэй байсан ч ОУОХ-оос тус улсаас олимпын эрхийн стандартыг хангасан 17 тамирчин нэг бүрийг шалгасны эцэст дөрвөн бөхийг л олимпын наадамд оролцох эрхтэй хэмээн мэдэгдлээ.

Шалтгаан нь мэдээж Украины дайны улмаас ОХУ болон Беларусын тамирчдад тавьсан хоригийн дагуу дайныг дэмжсэн, цэрэг, хүчний байгууллагад ажилладаг зэрэг үндэслэлээр тамирчдыг олимпын наадамд оролцохыг нь хориглож байгаа аж.

ОХУ-ын жүдо бөхийн холбооноос ОУОХ-ын энэхүү шийдвэрт: "Энэ бол спортын бус аргаар тамирчдыг ялж буй үйлдэл юм. Бид үл хүндэтгэлийг тэвчихгүй. Иймд ОХУ-ын жүдо бөхийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Парис-2024 олимпын наадмаас татгалзаж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters