Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ

Элсэлтийн Ерөнхий шалгалт улс орон даяар маргаашаас буюу долдугаар сарын 4-нөөс Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ. 

Харин долдугаар сарын 5-ны өдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал, долдугаар сарын 6-ны өдөр Биологи, Математик, Орос хэл, долдугаар сарын 7-ны өдөр Физик, Монгол хэлний хичээлээр тус тус ЭЕШ авах аж. Сурагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирэх бөгөөд анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг БҮТ-өөс зөвлөлөө. Түүнчлэн дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй гэнэ.