ВИДЕО: Энэтхэгт болсон шашны арга хэмжээний үеэр 100 гаруй хүн бүгчим байдлаас болж амиа алджээ

ВИДЕО: Энэтхэгт болсон шашны арга хэмжээний үеэр 100 гаруй хүн бүгчим байдлаас болж амиа алджээ

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид шашны арга хэмжээний үеэр болсон эмх замбараагүй байдал үүссэж наад зах нь 107 хүн амиа алдсан талаар Hindustan Times мэдээлжээ. 

Тодруулбал, энэхүү хэрэг явдал орон нутгийн шашны удирдагчтай уулзах үеэр болсон бөгөөд түүний хэлсэн үгийн төгсгөлд хүмүүс бүгчим байдлаас зугтаж, тус газрыг яаран орхих болсноос үүдсэн байна. Гэрчүүдийн ярьж буйгаар олон хүмүүс цуглаан болсон газраас гарахад хүндрэлтэй байсан төдийгүй, уулзалт болох газрын ойролцоох замыг хаасан байжээ. Урьдчилсан байдлаар, хөл хөдөлгөөн ихтэй байснаас үүдэн 100 гаруй хүн амиа алдсан гэж дүгнэж, тус арга хэмжээг зохион байгуулагчдад хэрэг үүсгэх бодолтой буй мэдэгдсэн байна.  Харин арга хэмжээг зохион байгуулагчид хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгохоо амласан байна.

Эх сурвалж: BBC