ВИДЕО: Хятадад далайн дүүжин гүүр, усан доорх хамгийн өргөн хонгил, хиймэл арал бүхий автозам ашиглалтад оржээ

ВИДЕО: Хятадад далайн дүүжин гүүр, усан доорх хамгийн өргөн хонгил, хиймэл арал бүхий автозам ашиглалтад оржээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужид 24 км урт гүүр, усан доорх хонгилын систем ашиглалтад оржээ. Архитектурын энэхүү гайхамшигт шийдэл нь далайн дүүжин гүүр, усан доорх хамгийн өргөн хонгил зэрэг дэлхийн 10 дээд амжилтыг эвдсэн. Тодруулбал, Гуандун мужийн энэхүү тээврийн коридор нь усан доорхи туннель, хоёр гүүр, хоёр хиймэл арлаас бүрдэж, Шэньжэнь болон Жүншань хотуудын хооронд зорчих хугацаа 2 цаг байсныг 30 минут болгон бууруулжээ.

Эх сурвалж: BBC