УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаагүй байна. Харин тэрээр өнөөдрийн Өдрийн сонины дугаарт ярилцлага өгчээ. Тэрээр сүүлийн үед үүссэн нөхцөл байдлыг дурьдаад,
“Аргагүй байдалд оруулж намайг өргөдөл өгөхөд хүргэлээ. Өрөөнөөс гаргалаа. Хилийн хориг тавилаа. Үнэхээр намайг хүчиндлээ. Өчигдөр гэхэд (уржигдар) манай туслах ордны коридороор явж байхад нь Тамгын газрын комисс ирээд “Өрөөгөө суллаж өг” гэсэн байгаа юм. Уг нь энэ асуудал чинь түдгэлзчихсэн байгаа. Ийм үед болж байгаа юм уу гэхэд “Авна аа” гээд өрөөний гадна байдаг нэрийг нь авчихсан байсан. Миний өрөөнд өөр гишүүн суух санал өгсөн бололтой. Миний өрөө ер нь гоё өрөө шүү, туслах тусдаа өрөөтэй.
МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна. Би түр зуур улс төрөөс завсарлага авъя гэж бодсон. Түр зуур шүү” гэжээ.
Ордоны ажилтан эгч танд баярлалаа. Миний нэрийг эргүүлж хадах шаардлаггүй ээ. https://t.co/EM6a2ElCTp
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) February 4, 2020