Монголын нүүр хувиргагч бүсгүй Солонгосын BTS хамтлагийн шинэ клипэнд хамтарч ажиллахаар болжээ

Монголын нүүр хувиргагч бүсгүй Солонгосын BTS хамтлагийн шинэ клипэнд хамтарч ажиллахаар болжээ

Солонгосдоо төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй BTS хамтлагийн шинэ клипны ажилд Монголын нүүр хувиргагч бүсгүй н.Отгонжаргал хамтран ажиллахаар болжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “BTS хамтлагийн шинэ клипны нүүр будалтын багт ажиллах гэж байна. Маш их догдолж байна. Тодорхой мэдээллийг очоод өгөх болно” гэж мэдэгдсэн юм.

н.Отгонжаргал нь Холливудын хэд хэдэн жүжигчний нүүр хувиргагчаар ажиллаж байснаас гадна Drake, Chris Brown, Meghan Trainor, The Weeknd, G-Eazy, Lana Del Rey, Khalid зэрэг олон алдартнуудтай хамтран ажиллаж байсан  туршлагатай бүсгүй юм.