ВИДЕО: Хамгаалалтын бүс, олс ашиглалгүй 30 давхар барилга руу авирсан чөлөөт авирагчийг онцгой байдлынхан буулгажээ

ВИДЕО: Хамгаалалтын бүс, олс ашиглалгүй 30 давхар барилга руу авирсан чөлөөт авирагчийг онцгой байдлынхан буулгажээ

Польш улсын чөлөөт авирагч, сошиал нөлөөлөгч Марсин Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотын Буэнос-Айрес хотын Пуэрто Мадеро дүүрэгт байдаг 30 давхар “Глобант” барилга руу авирчээ. Ингэхдээ Бано ямар ч хамгаалалтын бүс олс ашиглаагүй байсан ба дэлхийн хөлбөмбөгийн од, аргентинчуудын шүтээн Лионел Мессигийн 10 дугаартай өмсгөлийг өмссөн байжээ.

Марсин Баног 30 давхар барилгын 25 дугаар давхарт байхад нь Аргентины аврагчид, гал сөнөөгчид, цагдаа нар саатуулж буулгасан байна. Буэнос-Айресын 30 гаруй гал сөнөөгч, эмнэлгийн машинууд, цагдаа нар Баног барилгаас буулгаж саатуулах ажилд оролцжээ. Хамгийн анх Глобант барилга дотор ажилладаг хүнээс онцгой байдлын албанд дуудлага ирсэн байна. Бано гал сөнөөгчид болон цагдаа нарын ажиллагааг эсэргүүцэлгүй барилгаас буужээ. Баног барилгаас буулгасны дараа эмнэлгийн үзлэгт оруулж цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн байна. Тэрээр гал сөнөөх анги, эмнэлэг цагдаагийн өргөн хүрээний ажиллагаа зохион байгуулсан зардлыг эхний ээлжинд нөхөн төлөх ёстой гэж прокурорууд мэдээлжээ.

36 настай Марсин Бано сошиал орчинд олон зуун мянган дагагчтай. Тэрээр олон зуун мянган дагагчийнхаа тоог нэмж, сонирхлыг нь татахын тулд дэлхийн бусад улсаар аялж энэ мэтчилэн эрсдэлтэй авиралтуудыг хийдэг байна.