Дуучин Т.Ариунаагийн гэр бүлийн хүн болох Г.Буяндорж “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг шалгуулах хүсэлтийг өчигдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өгсөн. Иймд энэхүү асуудалтай холбогдуулж, Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Г.Буяндоржийн өгсөн мэдээлэлд нэр дурдагдаад буй П.Халиун нь 2015 онд Прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг мэдэгджээ.
Мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу иргэн Г.Буяндоржийн өргөдөл, гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт “Гомдол шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлж, иргэний гомдлыг зохих журмын дагуу судлан шийдвэрлэж, хариу өгөхийг хүсэв гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.