35 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

35 удаагийн үйлдлээр бага насны хүүхэд дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

“Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан байна.

Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна. Хөл хорио тогтоосон энэ хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлэхийг хүсэж байна. Энэ нь халдварт өвчнөөс гадна аюулгүй байдлыг нь хангахад чухал юм гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ.