Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг /2020-02-03-ны өдөр/ явууллаа. Улмаар шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна.
Холбоотой мэдээг энд дарж уншина уу.