УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьсан уу

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьсан уу

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл Н.Номтойбаярт хилийн хориг тавьсан гэж “Өнөөдөр” сонин мэдээлжээ.

Түүнийг ХЭДС-аас албан тушаалын байдлаа урвуулан, улмаар 29 иргэн, аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож улсад их хэмжээний хохирол учруулсан, мөн УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан төрийн ордонд амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн нь зэрэг үндэслэлээр түүнийг шалгаж буй гэсэн мэдээлэл бий.