Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Клаудиа Шэйнбаум сонгогдлоо

Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Клаудиа Шэйнбаум сонгогдлоо

Мехико хотын захирагч асан Клаудиа Шэйнбаум өнгөрсөн Ням гарагт болсон сонгуулийн санал хураалтаар Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Байгаль орчны судлаач мэргэжилтэй 61 настай Шэйнбаум одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадорын ойрын холбоотон, эрх баригч зүүний намын нэр дэвшигч юм.

Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсноор аллага хүчирхийлэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийх тэмцэлд ахиц дэвшил гарч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө хүчирхийллийн шинж чанартай халдлага олон гарсан тул сонгуулийн өдөр санал хураах байруудыг аюулгүйн хүчин, цэрэг цагдаагийн олон мянган бие бүрэлдэхүүн хамгаалсан байна. Тодруулбал, тус улсад сонгуулийн өмнө орон нутагт нэр дэвшиж байсан 20 хүний амийг хороосон гэж Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн юм. Улмаар санал хураах өдөр Пуэбла мужийн санал хураах байруудад хоёр ч удаа зэвсэглэсэн халдлага гарч, хоёр хүн амь үрэгдсэн аж.

Мексик Улсад эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, өдөр бүр 10 орчим эмэгтэйчүүд бусдын гарт амиа алддаг гэх судалгаа байдаг тул тул тус улсын төрийн тэргүүнээр эмэгтэй хүн сонгогдох өндөр магадлалтай байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.