ВИДЕО: Португалд болсон агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлдөж, нэг нисгэгч амиа алджээ

ВИДЕО: Португалд болсон агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлдөж, нэг нисгэгч амиа алджээ

Өчигдөр буюу ням гарагт Португалийн өмнөд хэсэгт агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлдөж, нэг нисгэгч амиа алдаж, нэг нисгэгч шархадсан хэрэг гарчээ. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан нэгэн бичлэгт зургаан онгоц нисч байсан бөгөөд нэг нь нөгөөгөө шүргэж, улмаар газар унасан талаар харуулсан байна.

Энэ талаар Португалийн Агаарын цэргийн хүчнийхэн “16:05 цагт (GMT 1505) Бежа агаарын шоуны үеэр зургаан онгоц оролцсон үзүүлбэрийн үеэр хоёр онгоц ослын хохирогч болсонд харамсаж байна. Тухайн хоёр нисгэгч Португалийн иргэд байсан" гэж товч мэдэгдэлдээ дурдсан бол    Португалийн Батлан ​​хамгаалахын сайд Нуно Мело “ослын тодорхой шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн" гэж мэдэгдээд байна.

Мөргөлсөн онгоцнууд нь Зөвлөлтийн зохион бүтээсэн нисэх онгоцны бэлтгэлийн загвар болох “Яковлев Як-52” байжээ. Шоуны зохион байгуулагчид тус харамсалтай хэргийн улмаас бямба гарагт эхэлсэн арга хэмжээг түр зогсоогоод байгаа ба үзэгчдийн дунд гэмтэж, бэртсэн хүн байхгүй талаар мэдээлжээ.

Эх сурвалж: New Straits Times