Монголчууд ихээр зорчих болсон Эрхүү хотоос "халдварт өвчин тараадаг цус сорогч ялаа"-ны шинэ зүйл илэрчээ

Монголчууд ихээр зорчих болсон Эрхүү хотоос "халдварт өвчин тараадаг цус сорогч ялаа"-ны шинэ зүйл илэрчээ

Оросын эрдэмтэд төрөл бүрийн өвчин тээгч болох мал эмнэлгийн чухал ач холбогдолтой Hippoboscidae овгийн цус сорогч ялаа, хачиг, шувууны бөөсийг судалж эхэлжээ. Энэхүү зүйлийг "Ornithomya helvipennis" гэж нэрлэсэн байна.

Судалгаанаас үзэхэд өнөөдрийн байдлаар дээрх цус сорогч ялааны хамгийн том овгийн нэг болох Орнитомья төрөлд 31 зүйл багтдаг байна. Мөн тэд ихэвчлэн Хуучин ертөнцийн сэрүүн өргөрөгт амьдардаг аж. Энэ талаар ОХУ-ын Экологи, хувьслын хүрээлэнгийн эрдэмтэн А.Н. Северцовын РАС "Эрхүү хотоос шинэ төрлийн цус сорогч ялаа "Ornithomya helvipennis" гэх шинж зүйлийн ялааг олж, тодорхойлсон. Энэ зүйл нь микротричиа (микрогрозууд) далавчны мембраныг бүхэлд нь хамардаг. Шинэ зүйл нь хамгийн ойрын төрөл болох Ornithomya comosa-аас цайвар далавчтай мембран, хув шар өнгийн микротричиа, Ornithomya greeni зүйлээс ocelli байдгаараа ялгаатай. Эдгээр зүйлүүд нь нийтлэг шинж чанараараа нэгддэг - микротричиа нь далавчны мембраныг бүхэлд нь хамардаг" гэжээ. Эл судалгааны дэлгэрэнгүйг Экологи, хувьслын хүрээлэнгийн вэбсайт-аас үзнэ үү. 

Түүнчлэн тус цус сорогч ялааг судлах нь мал эмнэлгийн хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд хамгийн ноцтой тэдгээр нь амьтдад халдварладаг янз бүрийн өвчин, мөн хачиг, шувууны бөөс тээдэг байна. Улмаар зарим төрлийн халдаварт өвчнийг тараадаг аж. Энэ нь Эрхүү хоттой хил залгаа орших Улаан-Үүд орчимын бүс нутаг мөн эрсдэлтэй болоод буйг харуулж байна. Иймд монголчууд ихээр зорчих болсон тус бүс нутгаас эл төрлийн ялааны зүйл илэрэн тул анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.