Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд хүчтэй аадар бороо орж болзошгүй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах, Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.