ВИДЕО: Булган ууланд дахин хоёр төл мэндэлж, янгир сүрэг гурван ишигтэй боллоо

ВИДЕО: Булган ууланд дахин хоёр төл мэндэлж, янгир сүрэг гурван ишигтэй боллоо

Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ы зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан. 

ВИДЕО: 

Хамгийн сонирхолтой нь Булган ууланд өмнө нь янгир нутагшиж байгаагүй ч нутгийн багачууд тус уулын энгэрт барьсан янгирын хөшөөнд тоглож өссөн бөгөөд сургуулиа төгсөөд үе үеийн төгсөгчидтэйгөө хамтран орон нутгийнхаа шүтлэгт ууланд ийнхүү янгир нутагшуулаад буй. Тус  11 тооны янгир, тэх энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, удахгүй төллөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ  харна уу.

Үүний дараа буюу өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Булган ууланд сэргээн нутагшуулсан янгир ямаан сүргийн анхны төл мэндэлсэн билээ.

Булган уулын анхны төл

Тэгвэл “Сүлд зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг"-ийн өгсөн мэдээллээр, Булган ууланд шинээр нутагшуулсан янгир ямаан сүрэгт дахин хоёр төл мэндэлсэн байна. Ингэснээр одоогоор тус уулын янгир сүрэг 14 болж, гурван ишигтэй боллоо. Түүнчлэн ирэх долоо хоногт Булган ууланд дахин 20 янгир нэмж нуташуулхаар болжээ. 

Гэрэл зургийг: Сүлд зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг