АНУ-ын шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэмт хэргийн 34 зүйл ангиар яллах шийдвэр гаргалаа

АНУ-ын шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэмт хэргийн 34 зүйл ангиар яллах шийдвэр гаргалаа

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болж, Нью-Йорк мужийн тангарагтны шүүх түүнийг гэмт хэргийн 34 зүйл ангиар буруутгажээ. Ингэснээр тус улсын түүхэнд ерөнхийлөгч асан хүн шүүхээс ял сонссон анхны тохиолдол болж байгаа аж.

Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниэлстэй бэлгийн харилцаанд орсноо нууцлахын тулд их хэмжээний мөнгө төлсөн, энэхүү төлбөрөө нууцлахын тулд бизнесийн бичиг баримтуудаа засварлаж, хуурамчаар үйлдсэн зэрэг хэрэгт буруутгажээ.

Оноосон ялын дагуу Трампын хүлээж болох хамгийн хүнд шийтгэл нь шоронд хоригдох юм. Гэхдээ торгуулиар шийтгүүлэх магадлал илүү өндөр гэж ажиглагчид үзэж байна. Шүүхээс түүнд 355 сая ам.долларын торгууль ногдуулсан гэх мэдээлэл байгаа ч Трамп олон тооны өмгөөлөгч хөлслөн давж заалдаад байгаа юм. Мөн өмгөөлөгчдийн хөлс өндөр гарсан тул 750-0023 серийн дугаартай “Cessna Citation X” маркийн онгоцоо гуравдугаар сард зарсан талаар мэдээлэл гарсан.

Эх сурвалж: Reuters