Эверестийн оргилд нас барсан Кенийн уулчны цогцсыг ууланд нь үлдээх шийдвэрийг ар гэрийнхэн нь гаргажээ

Эверестийн оргилд нас барсан Кенийн уулчны цогцсыг ууланд нь үлдээх шийдвэрийг ар гэрийнхэн нь гаргажээ

Өнгөрсөн долоо хоногт Эверестийн оргилд нас барсан Кенийн уулчны цогцсыг ууланд нь үлдээх шийдвэрийг ар гэрийнхэн нь гаргасан талаар BBC мэдээлжээ.

Жошуа Черуйёт Кируи гэх Кенийн уулчин нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарах явцдаа нас баржээ. Тэрбээр Балбын хөтөчийн хамт явж байсан бөгөөд 8,849 метрийн оргилоос ердөө 48 метр (160 фут) зайд ан цав руу унаж харамсалтайгаар амь насаа алдсан байна. Харин Кируигийн ар гэрийнхэн түүний цогцсыг ийм өндрөөс гаргах нь аврах багийн хувьд хэтэрхий эрсдэлтэй тул цогцсыг ууланд нь үлдээх шийдвэр гаргасан гэжээ.

Гэвч Балбын аялал жуулчлалын албаны хүмүүс цогцсыг ууланд үлдээх нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдээд байна. Түүнчлэн уг уулчныг Непалын уулчин Наванг Шерпа дагалдаж явсан бөгөөд Шерпа одоог хүртэл сураггүй хэвээр байгаа аж.