Эрдэмтэд эртний Египетийн гавлын ясны хавдрыг мэс заслын аргаар авч байсныг нотолжээ

Эрдэмтэд эртний Египетийн гавлын ясны хавдрыг мэс заслын аргаар авч байсныг нотолжээ

Хорт хавдрыг ихэвчлэн орчин үеийн өвчин гэж үздэг. Гэсэн хэдий ч эртний Египетийн анагаах ухааны бичвэрүүд тухайн үеийн эдгээгчид энэ өвчнийг мэддэг байсныг харуулдаг байна.

Тэгвэл эрдэмтэд 4000 мянга гаруй жилийн өмнөх гэж үзэж буй гавлын ясыг судалж, дижитал микроскоп болон микрокомпьютер томографийн (CT) сканнераар хавдрын сорвийг сайтар нягталж үзэхэд хавдрын эргэн тойронд зүсэгдсэн ул мөр илэрсэн нь ургалтыг арилгахын тулд хурц металл багаж ашигладаг байсныг баталжээ. Ингэснээр Египетийн эмч нар зарим төрлийн хорт хавдрыг мэс заслын аргаар эмчлэх гэж оролдож байсны нотолгоо боллоо гэж CNN агентлаг мэдээлэв.

Уг гавлын яс нь нас барах үедээ 30-35 орчим настай байсан эрэгтэй хүнийх байсан бөгөөд Их Британийн Кембрижийн их сургуулийн Дакворт лабораторийн цуглуулгад хадгалагдаж байгаа аж.