Доналд Трамп хуулийн өндөр зардлын улмаас өөрийн эзэмшлийн онгоцоо заржээ

Доналд Трамп хуулийн өндөр зардлын улмаас өөрийн эзэмшлийн онгоцоо заржээ

Доналд Трампын авлигын хэрэгтэй холбогдуулан Нью-Йорк хотын шүүхээс түүнд 355 сая ам.долларын торгууль ногдуулсан. Гэсэн ч Трамп давж 175 саяыг нь эхний ээлжид төлөхөөр болоод байсан юм.

Энэхүү шүүхийн маргаан удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд Трамп хуулийн өндөр зардлын улмаас өөрийн эзэмшлийн онгоцоо заржээ. Тодруулбал, 1997 оны 750-0023 серийн дугаартай “Cessna Citation X” маркийн онгоцоо гуравдугаар сард “MM Fleet Holdings” компанид худалджээ. “Citation X” нь ойролцоогоор 2.5 сая доллараар зарагдсан гэж мэдээлсэн байна.

Нью-Йорк хотын прокурорын газраас АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өөрийн өмч хөрөнгийн үнийг олон сая ам.доллараар хөөрөгдөн үнэлж банкууд болон даатгалын компаниудыг олон жилийн турш залилсан гэж мэдэгдээд байгаа юм.