Энэ зургадугаар сарын 10-24-ний өдрүүдэд Хятадын Шанхай хотноо “Шанхайн олон улсын кино, телевизийн фестиваль -2019” / 2019 Shanghai International Film & TV Festival/ болох гэж байна. Уг фестиваль хоёр хэсэгтэй болох бөгөөд эхний өдрүүдэд /06.10-06.14/ Шанхайн телевизүүдийн 25 дахь олон улсын фестиваль болох бол зургадугаар сарын 15-24-ний өдрүүдэд 22 дахь удаагийн олон улсын кино фестиваль болно.
Уг кино фестивалийн “Animation Film” ангилалд Монгол улсаас Боролдой студийн захирал, “Black box” театрын Ерөнхий найруулагч С.Мягмар шүүгчээр ажиллах урилга хүлээн авлаа. Түүнтэй хамт Ирланд улсын найруулагч Том Мүүр, БНХАУ-ын Продьюсер Гао Вэйхуа нар уг фестивалийг шүүнэ.
Найруулагч С.Мягмар нь 22 жилийн өмнө уг фестивальд өөрийн зурж, найруулан бэлтгэж байсан хүүхэлдэйн киногоор оролцож байсан түүхтэй аж.