ВИДЕО: "Папуа Шинэ Гвинейд болсон хөрсний гулгалтын улмаас 600 гаруй хүн амиа алдсан" гэж НҮБ-аас мэдээлжээ

ВИДЕО: "Папуа Шинэ Гвинейд болсон хөрсний гулгалтын улмаас 600 гаруй хүн амиа алдсан" гэж НҮБ-аас мэдээлжээ

Энэ сарын 25 /2024.05.25/-ны өдөр Папуа Шинэ Гвинейд хөрсний гулгалт болж 2000 гаруй хүн шороонд дарагдаж, 1182 байшин нурсан талаар орон нутгийн засаг захиргаа нь мэдээлсэн.

Тэгвэл энэ сарын 26-ны өдөр гарсан НҮБ-ын тооцоололд Папуа Шинэ Гвинейд болсон хөрсний гулгалт 670 гаруй хүний ​​аминд хүрсэн байж болзошгүй гэжээ. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ, "НҮБ Папуа Шинэ Гвинейн Засгийн газрын таамаглалыг эсэргүүцэж чадахгүй ч мөн тайлбар өгөх боломжгүй" гэжээ. Харин Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайдын ажлын алба амиа алдагсдын тоог юунд үндэслэсэн талаар тодруулах гэсэн ч хариу тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC