Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3х3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Дэлхийн цомын АШТ /U18 World Cup/ өчигдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 багийн сагсчид өрсөлдөж буй юм.
Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Харамсалтай нь өчигдөр болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдлээ.
Энэ хэсгийн Франц хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Голланд, Чех, Филиппиний багууд нэг хожилтой удаалж байна. Манай эмэгтэйчүүд эхний тоглолтоо Филиппинтэй хийж 20:14-өөр хожигдсон бол удаах тоглолтод Чехэд нэг оноогоор /14:13/ хожигдов. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болж, цааш өрсөлдөх хоёр ба тодорно.
“А” хэсгийг БНХАУ хоёр хожилтой тэргүүлж эхэлсэн бол Украйн, Мексик, Египет нэг хожилтой удаалж байна. Өнөөдөр “В”, “D” хэсгийн тоглолт болно. Монгол Улсын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан бөгөөд өнөө орой хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Манай эрчүүд Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагаас тоглох хуваарьтай байна.