Г.Батхүү агсны дүү П.Батчимэг: Нэг кноп үнэтэй юу? 
Хүний амь үнэтэй юу?

Г.Батхүү агсны дүү П.Батчимэг: Нэг кноп үнэтэй юу? 
Хүний амь үнэтэй юу?

Төр нийгмийн нэрт зүтгэсэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17 ны өдөр Төрийн ордонд болсон хуралд оролцож яваад, амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, Н.Номтойбаярыг өөрийнх нь хүсэлтээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээс нь чөлөөлсөн юм.

Ийнхүү УИХ хаалттай хуралдаж байх явцад Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр аз жаргалтай, элэг бүтэн,нэгэн халуун ам бүл хайртай ханиа,эцгээ,ахаа цаг бусаар, зуурдаар алдаж, хар дарсан зүүд мэт одоог хүртэл эмгэнэн зовж, үгүйлэн шаналж сууна... Эцэст нь Төр засагтаа үр хүүхдүүд нь хандаж, хэвлэлийн хурал хүртэл хийж, энэ хэрэг гарцаагүй гадны нөлөөтөй, шалгаж тогтоож өгөөч гэж хүсч хүлээж байгаа.

Ямарч тохиолдолд уг хэрэгт хамааруулан хамгийн сүүлд уулзсан хүнтэй холбогдуулан шалгах ёстой байдаг. Улсын Ерөнхий прокурор УИХ-д мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн, хэд хэдэн шалтгаанаар Монгол Улсын Их Хурлын Гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хүргүүлсэн боловч МАНАН-ийн гишүүд авч үлдэх тохироог хийсэн гэсэн шувуу нисчэж. Яг одоо их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байгаа юм байна. 
Нэг кноп үнэтэй юу? 
Хүний амь үнэтэй юу? 
Одоо үлдэх эс үлдэхийг харах үлдлээ” гэжээ.