Гудамжнаас олдсон нэг ойтой хүүгийн эцэг, эхийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна гэв

Гудамжнаас олдсон нэг ойтой хүүгийн эцэг, эхийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна гэв

Өчигдөр цахим орчинд нэгэн иргэн бага насны хүүхэд олсон тул эцэг, эхийг нь хайж байна гэх мэдээлэл тавьсан. Тодруулбал, Ботаникийн эцэст нэг ой гарантай хүү нимгэн хувцастай, гуталгүй, памперстай явж байсныг нэгэн иргэн олж, гэртээ авчран, эцэг, эхийг нь хайж байжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тухайн хүүхдийн эцэг, эхийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна гэж мэдээллээ.

Хүүг одоогоор түр хамгаалах байранд аваачсан байна.