ТОДРУУЛГА: “Хөтөл” цементийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн

ТОДРУУЛГА: “Хөтөл” цементийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн

Цахим орчинд Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн нэг хэсэгт дэлбэрэлт болж, үйлдвэрийн осол гарсан гэх мэдээлэл бүхий дүрс бичлэг цацагдаад байсан.

Бид энэ талаар Хөтөл хотын цагдаагийн албанаас тодруулахад “Манайд дэлбэрэлт болсон талаар дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй. Хүн гэмтэж, бэртсэн мэдээлэл байхгүй. Цахим орчинд бичлэг цацагдсаны дараа холбогдох албаныхан дэлбэрэлт болсон эсэх асуудлаар шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээллээ.

Харин Хөтөлийн "Цемент шохой" ХХК хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “Манай үйлдвэрт ямар нэгэн дэлбэрэлт болоогүй. Гал түймэр ч гарсан зүйл байхгүй. Тодорхой хугацаагаар төлөвлөгөөт засварын ажлууд хийгддэг. 1984 оны үйлдвэр учир сар тутам төлөвлөгөөт засвар хийгддэг гэж ойлгож болно. Энэ засварын ажил хийгдэж байгаа. Маргаашаас үйлдвэр хэвийн ажиллаж эхэлнэ. Одоо албан ёсны мэдэгдэл гаргана" гэжээ.

ВИДЕО: