Чулуун овооны орчимд явган хүний зам хааж барьсан барилгыг Х.Нямбаатарын өгсөн чиглэлийн дагуу буулгаж эхэллээ

Чулуун овооны орчимд явган хүний зам хааж барьсан барилгыг Х.Нямбаатарын өгсөн чиглэлийн дагуу буулгаж эхэллээ

Өнгөрсөн даваа гарагт /2024.05.06/ Нийслэлээс БЗД-ийн 13-р хороонд ажиллаж, чулуун овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгах чиглэл өгсөн.

Үүний дагуу өнөөдөр /2024.05.10/ албаны хүмүүс барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв. Мөн тэрбээр “Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Дор бүртээ зоргоор аашилж, нийтийн эрх ашгийг зөрчихийг зөвшөөрөхгүй” гэлээ.