Дэлхийн улс орнуудын ядуурлын зэрэглэлийг тогтоож, Монгол Улс 190 орноос 87-д бичигдлээ

Дэлхийн улс орнуудын ядуурлын зэрэглэлийг тогтоож, Монгол Улс 190 орноос 87-д бичигдлээ

Global Finance сэтгүүл (АНУ) дэлхийн улс орнуудын ядуурлын зэрэглэлийг гаргажээ. Мэдээллийн дагуу Монгол Улс энэ жагсаалтын 87 дугаарт бичигджээ.

Санхүүгийн шинжээч Лука Вентура ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн гаргасан энэхүү чансааг индексжүүлэх өвөрмөц системийг ашиглана хийдэг байна. Жагсаалтын эхэнд хамгийн ядуу орнууд, хамгийн сүүлд манай гарагийн хамгийн баян орнуудыг дурджээ.

Монгол Улсын хувьд 190 орноос 87-д бичигдэж, хүснэгтийн голд бичигдэж байна. Монголын ТХХТ-ийн ДНБ нэг хүнд жилд 16504 ам.доллар байна.

Харин дэлхийн хамгийн ядуу улсаар Өмнөд Судан бичигдсэн байна. Тус улсын дундаж иргэн өдөрт 1.12 доллараар (ойролцоогоор 4000 төгрөгөөр) амьдардаг. Өмнөд Судан улс 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш хүчирхийлэлд нэрвэгдсээр байгаа иргэний дайн, гэмт хэрэг, авлига ихтэй улс юм. Өнгөрсөн онд Суданы 9 сая орчим хүн (хүн амын 60 гаруй хувь) өлсгөлөн зарласан.

Тэгвэл хүснэгтийн сүүл хэсэгт АНУ, Сан Марино, Швейцарь, АНЭУ, Катар, Сингапур, Ирланд, Макао САР, Люксембург зэрэг дэлхийн хамгийн баян орнууд орсон байна. Харьцуулбал, Өмнөд Суданы хүн өдөрт нэг доллараар амьд үлддэг бол Люксембургийн дундаж оршин суугч өдөрт 394 доллар зарцуулдаг аж.