Энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн “Халх гол” сумын нутаг дэвсгэрт авто зам дээр явж байсан нэр бүхий компанийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад учруулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн А, Г нарын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
