Т.Батбаяр агсантай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Т.Батбаяр агсантай хамт шалгагдаж байсан гэх сэтгүүлч А.Баярмааг 48 цагийн хугацаатай баривчилжээ

"Өмгөөлөгч Т.Батбаяр агсантай хамт шалгагдаж байсан" гэх Tac.mn сайтын сэтгүүлч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, цагдан хориод байгаа талаар бид өнөөдөр /2024.05.05/ мэдээлсэн. Тэрээр өчигдөр /2024.05.04/ Цэнхэр үст н.Цэрэн гэх эмэгтэйн хамтаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл А.Баярмааг прокурорын саналаар өнгөрөгч хоёрдугаар сарын 28 /2024.02.28/-нд шүүхийн зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр орж ирмэгц нь сэжигтнээр баривчлах захирамж гарсан аж. Харин тус тогтоол ийнхүү хэрэгжиж түүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан байна.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө