ТЦА: Сансарын тунель орчимд осол гаргасан хоёр жолоочоос мэдүүлэг авч, шалгаж байна

ТЦА: Сансарын тунель орчимд осол гаргасан хоёр жолоочоос мэдүүлэг авч, шалгаж байна

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сансрын тунель орчимд зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тунелийн орчимд хоёр автомашин мөргөлдсөн тухай дуудлага өглөөний 06:58 цагт Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст ирсэн. Тус ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн. Ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн  ажиллаж, мөрдөн шалгаж байна” гэж мэдээлсэн.

Үүний дараа осол гаргасан жолооч хэргийн газраас зугтсан гэх мэдээлэл гарсан ба энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Хэрэг шалгагдаж байна. Осолд холбогдсон хоёр жолооч хоёулаа ирж, тайлбар мэдүүлэгээ өгч байгаа” гэх мэдээллийг өглөө.