Тагнуулын ерөнхий газраас байлдааны зориулалттай их хэмжээний сумыг тодорхой зорилгоор цуглуулан хадгалж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үйл явдал нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэр болсон бөгөөд өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
