ШУУРХАЙ:  Өмгөөлөгч Г.Батбаярыг сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр түүний охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Өмгөөлөгч Г.Батбаярыг сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр түүний охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байдаг. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Тэгвэл талийгаач Г.Батбаярыг сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр нь талийгаачийн төрсөн охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Б.Ариунзаяаг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тиймээс уг хэрэгт холбоотойгоор түүнийг баривчлах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас аавыг нь нас барсны дараа сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2024.04.30/ тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокуророос сэжигтний ар гэрийн гачигдлын улмаас түүнийг сэжигтнээр баривчлах саналаасаа "хүн ёсны хүнлэг бус үйлдэл" хэмээн үзэж татгалзсан учир прокурорын саналыг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн байна.  

Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт, "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.