Г.Батбаяр агсны хэргийг цагдаагийн мэргэшсэн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд түүнийг өчигдөр нутаглуулжээ

Г.Батбаяр агсны хэргийг цагдаагийн мэргэшсэн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд түүнийг өчигдөр нутаглуулжээ

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь олсон байдаг. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийх үеэрээ, "Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсгийн сум, хонгио, гар утас, бусад эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шүүхийн шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Амь хохирогч Б нь галт зэвсэг ашиглах сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Харин амь хохирогчийн автомашинаас гэрээслэл олдоогүй" гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл Г.Батбаяр агсны амиа алдсан хэрэг дээр цагдаагийн байгууллагын өндөр мэргэшсэн алба хаагчид ажиллаж, хэрэг явдлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Мөн талийгаач Г.Батбаярыг өчигдөр /2024.05.01/ эцсийн замд нь үдэж, түүнийг нутаглуулсан байна. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө